Бид таныг хүссэн газараасаа өндөр чанартай боловсролыг авахад хялбар байдлаар холбож өгдөг зориулалтын онлайн платформ юм. Энэхүү платформоор та туршлагатай багш, зөвлөхүүдүүдтэй холбож, ганцаарчилсан болон бүлгийн онлайн хичээлүүдэд өөрийн цагийн хуваарьдаа тохируулан хамрагдах боломжтой ба ингэснээр суралцах болон тюторлох үйл явц илүү уян хатан, илүү хүртээмжтэй болгож байгаа юм. Энэхүү платформ нь танд нэгэн төрөлийн онлайн туршлагыг боловсролын хүрээг хамран өгөхөөр бүтээгдсэн тул видео чат, цахим самбар, текст засварлагч, кодын редактор, дэлгэц хуваалцах боломж зэрэг нэгдсэн хэрэгслүүдийн тусламжтайгаар та ойлгомжтой харилцаж, үр дүнтэй хамтран ажиллаж, хичээл бүрийн үеэр бүх төрөлийн дэмжлэг туслалцааг авах боломжтой. Бид таны туршлагыг энгийн бөгөөд үр бүтээлтэй байлгахад анхаардаг — та сурлагын амжилтаа дээшлүүлэх, шинэ ур чадвар эзэмших, эсвэл мэргэжлийн зөвлөгөө авахыг хүсэж байгаа эсэхээс үл хамааран бүхийл төрөлд үйлчлүүлэгчийн хэрэгцээг голчлон үздэг. Хэрэглэгч та ээлтэй аюулгүй орчинд, найдвартай технологиор техникийн саад бэрхшээлгүйгээр зорилгодоо төвлөрч, суралцах боломжийг өөртөө бүрдүүлээрэй. Бидний үнэт зүйл бол хүртээмжтэй, аюулгүй, хувь хүн бүрт тохирсон онлайн сургалт болон зөвлөх үйлчилгээний туршлагаар дамжуулан таныг чадавхжуулах явдал юм.
Манай эрхэм зорилго бол суралцагчид болон мэргэжилтнүүдэд найдвартай, өндөр чанартай онлайн сургалт болон үйлчилгээг хялбар, хүртээмжтэй байдлаар хүргэх явдал юм. Бид хэрэглэгчдийг мэргэжлийн багш, зөвлөхүүдтэй саадгүй холбон, хувь хүнд тохирсон ганцаарчилсан эсвэл бүлгийн уулзалтаар дамжуулан академик, мэргэжлийн болон хувийн зорилгодоо итгэлтэйгээр хүрэх боломжийг бүрдүүлэх платформыг бий болгохыг зорьдог.
Манай алсын хараа бол сургалт болон мэргэжлийн зөвлөгөөний салбарт итгэл хүлээсэн, тэргүүлэгч амжилттай платформ болох явдал юм. Бид байршлаас үл хамааран хүн бүрт мэдлэгийг хүртээмжтэйгээр, технологид суурилсан, хамтын ажиллагаанд тулгуурласан, оролцоог дэмжсэн онлайн орчингоор дамжуулан хувь хүн болон мэргэжлийн хөгжлийг дэмжихийг зорьно.
Манай зорилго бол видео уулзалт, дижитал самбар, текст засварлагч, дэлгэц хуваалцах зэрэг дижитал харилцааны хэрэгслүүдийг дэмжсэн, аюулгүй, өргөжин тэлэх боломжтой, олон боломж бүхий платформыг санал болгож хэрэглэгчийн туршлагад анхаарч, сайжруулах явдал юм. Бид суралцах үйл явцыг хялбаршуулж, харилцааг дэмжин, байнга өөрчлөгдөж буй өрсөлдөөнт орчинд хэрэглэгчдийг амжилтад хүрэхэд нь чадавхжуулахыг зорьдог.